Бидний тухай

Бидний тухай

Манай байгууллага нь 2015 онд үүсгэн байгуулагдаж, 2016 оноос барилгын зураг төслийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдөр бид барилгын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, 30 гаруй мэргэжлийн архитектор, инженерүүдийн бүрэлдэхүүнтэй, төрөл бүрийн зураг төслийн шийдлийг амжилттай хэрэгжүүлж байна. Манай байгууллага нь боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээнд зориулагдсан барилга байгууламжууд, орон сууц, үйлдвэрлэлийн барилга, худалдаа, үйлчилгээний төвүүд, дэд бүтэц зэрэг 200 гаруй зураг төсөл гүйцэтгэсэн.

2022 онд Барилга, нийтийн аж ахуйн салбарт оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар шалгарсан бидний амжилт бол манай  багийн хамтын үйл ажиллагаа,  мэргэжлийн ур чадвар, төслүүдийн чанарыг онцолсон амжилт юм. Энэ шагнал нь манай байгууллагын нийт ажилтнуудын хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд олж авсан томоохон амжилт юм.

АЛСЫН ХАРАА
Ирээдүйд барилгын салбарт шинэчлэл, чанар, инновацид чиглэсэн тэргүүлэгч байр суурийг эзлэх, салбарын хамгийн сүүлийн үеийн технологи болон шийдлүүдийг ашиглан байгаль орчинд ээлтэй, бүтээмж өндөр барилга байгууламжуудыг төлөвлөн, зөвлөх үйлчилгээг хамгийн өндөр стандартаар үзүүлэх
ЭРХЭМ ЗОРИЛГО
Манай байгууллагын үндсэн зорилго нь салбарын хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг ашиглан, чанартай, найдвартай, бүтээмжтэй барилга байгууламжийг төлөвлөх, зураг төслийг боловсруулах явдал юм. Бид зөвлөх үйлчилгээнийхээ чанарыг тасралтгүй сайжруулж, үйлчлүүлэгчиддээ хамгийн сайн үр дүнг хүргэхийг зорьдог.
ҮНЭТ ЗҮЙЛС
1.Мэргэшил: Мэргэжлийн ур чадвар, шинэ санаачилгыг тасралтгүй хөгжүүлж, өндөр чанартай үйлчилгээ үзүүлнэ. 2.Манлайлал: Зорилгоо тодорхойлж, баг хамт олноо тэргүүлэн, төслүүдийг амжилттай хэрэгжүүлнэ. 3.Ёс зүй: Шударга, ил тод шийдвэр гаргаж, ёс зүйтэй үйл ажиллагаа явуулна.

Гишүүн байгуулагууд

Хамтрагч байгууллагууд