"ЭМ ЭС ЭЛ" ХХК-ийн ажилтнуудын Хөх хот-2024 туршлага судлах аялал

  • 2024-10-07
  • Sumyajav
  • Мэдээ мэдээлэл

“ЭМ ЭС ЭЛ” ХХК-ийн Хөх хот Аялал-2024 
Энэ удаад бид Соёлын баялаг уламжлалтай түүхэн дурсгалт газрууд болон сүм хийдээрээ алдартай Хөх хот руу аяллаа. 
Монголын Архитекторуудын Эвлэл дээр 2024 оны 4 сарын 27нд зохион байгуулагдсан Жан Пэнжү архитекторын илтгэсэн "Ээлтэй бүтээн байгуулалт, тал нутгийн иргэдэд амьдрах таатай орчин бүрдүүлэх нь" сэдэвт лекцийг хүргэснээр бидний Хөх хот руу аялах шийдвэрийг гаргахад чухал нөлөөлсөн. Бид Жан Пенжү архитекторын хэд хэдэн  бүтээлүүдээс үзэж сонирхож хамгийн сэтгэлд тод үлдсэн бүтээл болох  "Architecture building of Inner Mongolia University of Technology"-н  барилгыг үүгээр онцолж байна. Тус сургууль нь өмнө нь хуучин уурын зуух, цутгамал цехийн үйлдвэр байсан ба 1995 онд үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийн улмаас хэрэгцээгүй хэсгүүдийг аажмаар буулгаж  2008 оны эхээр тус барилгыг  их сургууль болгон шинэ амьдрал бэлэглэхийн тулд сэргээн засвар засварлахаар шийдсэн байна.

https://www.archdaily.com/918429/architecture-building-of-inner-mongolia-university-of-technology-inner-mongolia-grand-architectural-design-co