Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол шинжлэх ухааны яамны хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 84 дүгээр цэцэрлэгийн 240 ортой өргөтгөлийн барилгын угсралтын ажил бүрэн дуусаж улсын комисс хүлээн авлаа.
Тус 240 ортой шинэ цэцэрлэгийн барилгын зураг төслийг "Эм Эс Эл" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг Бианконэро констракшн ХХК гүйцэтгэн, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2024